Мэдээ, мэдээлэл

“ҮСЧИН, ГОО САЙХАН - 2019” АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО

Энэ сарын 8-ны өдөр Дундговь аймгийн Засаг даргын ивээл дор Засаг даргын Тамгын газар, Дундговь аймгийн Үсчин, гоо засалчдын холбоо хамтран “Үсчин, Гоо сайхан-2019” тэмцээнийг зохион байгууллаа.

Тэмцээнд үсчин, гоо засалч, хумс дизайн урлалын 8 төрлөөр 23 хүн оролцож, мэргэжлийн ур чадвараа сорин өрсөлдсөн юм. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ оролцож, Дундговь аймгийн Үсчин, гоо засалчдын холбооны үйл ажиллагаа эрчимжиж буйд талархан, цаашид дэмжин, хамтран ажиллахаа илэрхийлэв.

Тус тэмцээнийг Монголын үсчин, гоо засалчдын холбооны тэргүүн, Монгол Улсын мастер үсчин, Олон улсын шүүгч Ц.Цогзолмаа, Үйлдвэрлэл урлалын коллежийн гоо сайхны тэргүүлэх зэрэгтэй багш Г.Дарьжав нар шүүж явуулсан бөнөөд, Дундговийн үсчин гоо сайханчдын ур чадвар дээшилж, Улс, бүсийн чанартай уралдаан тэмцээнд оролцох ур чадварыг эзэмшсэнийг онцолсон байна.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа