Олон Улсын Хүний эрхийн өдрийг тохиолдуулан "Хүний эрхийг хамгаалагчдын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл"-д санал авах хуулийн хэлэлцүүлгийг 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Хүний эрхийн Үндэсний комисстой хамтран зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт аймгийн Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн шинжилгээний алба, Хууль зүйн туслалцааны төвийн өмгөөлөгч, Хуульч эмэгтэйчүүдийн холбоо, ГБХЗХГазар, аймгийн Шүүх, төрийн бус байгууллагын төлөөлөгч нар оролцож тус хуулийг орон нутгийн түвшинд яаж хэрэгжүүлэх талаар үнэтэй санал, зөвлөгөөг өглөө.