Мэдээ, мэдээлэл

Аймгийн МХГ-аас“СӨБ-ийн багшийн сэтгэл зүй, ажлын ачаалал” сэдвээр сургалт хийлээ.

      МХЕГ-ын 2017 нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу “СӨБ-ийн багшийн сэтгэл зүй, ажлын ачаалал” сэдвээр салбарын сургалтыг аймгийн төв хөдөөгийн 8 цэцэрлэгийн төлөөллийг хамруулан зохион байгуулж арга туршлагыг солилцуулан, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүллээ. Сургалтыг Мэргэжлийн хяналтын газрын ЭМБСХХ-ийн хэлтсийн дарга, улсын ахлах байцаагч Б.Үнэнцэцэг нээж, “Цэцэрлэгийн багшийн сэтгэл зүй, ажлын ачаалал”, “Хамт олонд эерэг хандлагыг төлөвшүүлж, дотоод хяналтыг зохион байгуулах нь” сэдвээр Улсын тэргүүний 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Г.Мөнхтуяа, “Боловсролын салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт, хяналт шалгалтаар илэрч буй зөрчил түүнээс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр МХГ-ын боловсрол, соёлын хяналтын улсын байцаагч Л.Ганбат, “Эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал” сэдвээр эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Н.Мөнгөнцэцэг нар тус тус илтгэл тавьж хэлэлцүүллээ.
     Мөн Адаацаг сумын цэцэрлэгийн хамт олны “Цөм” хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлж буй арга туршлагаас цэцэрлэгийн эрхлэгч Б.Мөнхцэцэг, багш Бат-Эрдэнэ нар танилцуулж, харилцан санал солилцсон сургалт боллоо.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа