Мэдээ, мэдээлэл

ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ МЭРГЭЖИЛТЭН, МАНЛАЙЛАГЧДЫН ХОЁРДУГААР ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЛОО

Энэ сарын 12, 13-ны өдрүүдэд “Жендерийн дүн шинжилгээ хийх нь” сэдэвт Жендерийн тэгш байдлыг хангах мэргэжилтэн, манлайлагчдын хоёрдугаар чуулга уулзалт Мандалговь хотноо боллоо.

 

Чуулга уулзалтад Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөл, Сангийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Үндэсний хөгжлийн газар, Ашигт малтмал газрын тосны газар, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, Газарзүй-Геоэкологийн хүрээлэн, Удирдлагын академи болон Дорнод, Дундговь, Сүхбаатар, Төв аймгийн төлөөлөгчид болон Институцийн өөрчлөлт хийх замаар эрдэс баялгийн менежментийг сайжруулах нь төслийн багийнхан оролцсон юм. Энэ үеэр Канадын MERIT төсөл хэрэгжиж буй агентлаг болон аймгууд 2019 онд хийж бүтээсэн ажлын тайланг танилцуулж, туршлага солилцон, алсын хараагаа тодорхойлжээ.

 

Чуулга уулзалтаар Жендерийн клубийн 2020 оны орон нутгийн зохицуулагчаар Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Нарантуяа сонгогдлоо. Түүнчлэн чуулга уулзалтын төгсгөлд оролцогчдод гэрчилгээ гардуулсан байна.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа