С.Буяннэмэхийн нэрэмжит Төв номын сангаас өнөөдөр “Уншигчдын сүлд модны наадам-2019”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ.
Наадмын үеэр Дундговь аймгийн Засаг даргын 2018 оны А/226 дугаар захирамжийн дагуу С.Буяннэмэх тэмдэгтэнг шалгаруулан нийт 23 сурагчид шагналыг гардуулсан юм. Мөн Д.Нацагдорж тэмдэгтэний болзол хангасан Эрдмийн далай цогцолбор сургуулийн 7в ангийн сурагч Б.Содтуяа, 4б ангийн сурагч Х.Цэрэндэжид нарт шагналыг гардуулжээ.
Түүнчлэн Төв номын сангаас ес дэх жилдээ зохион байгуулж буй "Миний уншсан ном дүрслэх урлагт" гар зургийн уралдааны бага, дунд, ахлах насны ангилалд шалгарсан сурагчдыг шагнан, “Олуулаа уншъя-Номтой нөхөрлөе” аяны шилдэг уншигчдын тодруулсан байна. Хүүхдүүд сүлд модны наадмаа дуутай хууртай, шагналын хураар дүүрэн тэмдэглэн өнгөрүүлээ. Номонд хайртай, номыг шимтэн уншигч хүүхдүүд та бүхэнд шинэ жилийн баярын мэндийг дэвшүүлье. Номын цагаан буян дэлгэрэх болтугай.