Энэ сарын 18-ны өдөр аймгийн Засаг даргын зөвлөлийн 15 дугаар хурал 13 гишүүний ирцтэй хуралдлаа. Хуралдаанаар 18 асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэсэн байна.
Хуралдааны үеэр аймгийн Засаг даргын 2017 оны А/407 дугаар захирамжаар батлагдсан журмын дагуу “Шилдэг төрийн албан хаагч” шалгаруулах тухай хэлэлцлээ. Мөн ТХДЖТ-ын уран бүтээлчид А.И.Вампиловын нэрэмжит олон Улсын 12 дугаар их наадамд оролцоход 2 сая 100 мянган төгрөг, Тэнгэрийн тэмдэг хүүхдийн театрын "Тэнгэрийн тэмдэг" жүжиг туурвихад 5 сая төгрөгийн дэмжлэгийг тус тус үзүүлэх тухай хэлэлцэн батлав.
Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шинэ жилийн баярт дэмжлэг үзүүлэх,хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд бэлэг гардуулах тухай хэлэлцэн шийдвэрлэжээ.