Мэдээ, мэдээлэл

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа

Аксесс хөтөлбөрийн хүүхдүүд “Оюуны гэгээ” ТББ-тай хамтран “Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” 7 хоногийн хүмүүнлэгийн арга хэмжээг олон нийтэд эерэг хандлагыг бий болгох, 100 хүүхдийн бэлэгний хандив цуглуулах зорилгоор амжилттай зохион байгууллаа. Энэхүү ажлын хүрээнд дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаар хүсэлт гаргасан 12 байгууллагаас 11 байгууллага хөтөлбөрийн хүүхдүүдийг хүлээн авч тэдний бэлтгэсэн хүн бүр аливаа зүйлийг эерэгээр бодож, бусдад сайхан үг хэлж, бусадтай инээмсэглэн харьцаж урам хайрлаж байхын ач тусын талаарх бяцхан мэдээллийг анхааран сонсож хандивын аянд нэгдсэн юм. “Ган-Илч” ХХК-ны хамт олон 30 бэлэг, Онцгой байдлын газрын хамт олон 20 бэлэг, Аймгийн ЗДТГ, Дундговь ЦТСС, Хаан банк, Цагдаагийн газар, МСҮТ, Сайнцагаан сумын ЗДТГ, Хас банк, ГБХЗХГ, Нийгмийн даатгалын хэлтсийн хамт олны 403760 төгрөгийн хандиваар Сайнцагаан сумын 32 өрхийн 100 хүүхдэд бэлгийг гардуулан өглөө. Бэлгээ гардан авсан хүүхдүүдийн талархлын үгтэй мэндчилгээг хамтран ажиллаж хандив өргөсөн байгууллагууддаа хүргэж өглөө. Цаашдаа Аксесс хөтөлбөрийн хүүхдүүд олон нийтэд тустай олон ажлуудыг санаачлан хийхээр төлөвлөж байна.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа