Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар Нийслэл, дүүргийн Газрын алба болон аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргатай байгуулсан 2019 оны үр дүнгийн гэрээг дүгнэх, 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлуулах “Удирдах ажилтны ээлжит зөвлөгөөн”-ийг 2020 оны 1 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Зөвлөгөөний үеэр идэвхи санаачлага, үр бүтээлтэй ажиллаж 2019 оны ажлын үр дүнгээр тэргүүлсэн байгууллага, Шилдэг менежер, Шилдэг мэргэжилтэн, Шилдэг Газрын даамлыг шалгарууллаа.
ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА:
Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар /дарга Э.Чагнаадорж/
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын тус байгууллагын даргатай байгуулсан 2019 оны үр дүнгийн гэрээний хэрэгжилт, ажлын үр дүнгээрээ өмнөх оны амжилтаа бататгаж улсдаа дахин “ТЭРГҮҮН БАЙР”
“ШИЛДЭГ АЖИЛ”:
“Бүтээн байгуулалт, иргэн төвтэй ухаалаг газрын харилцааны жил”-ийн хүрээнд газрын харилцааны салбарын мэдээллийн сангуудыг улсын хэмжээнд нэгтгэсэн “Geonet-Дундговь” аппликейшнийг хэрэглээнд нэвтрүүлсэн.
“ШИЛДЭГ МЭРГЭЖИЛТЭН”:
Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Геодези, зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Ж.Элбэгзаяа шалгарлаа.
Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын салбарыг дэмжиж ажилласан нутгийн удирдлагууд, хамтран ажилладаг байгууллагууддаа ТАЛАРХАЛ илэрхийлье.