Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хууль, "Хоолны зардлын норматив тогтоох тухай" Монгол улсын Засгийн газрын 450 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Дундговь аймгийн цэцэрлэг, сургуулийн үдийн цай, дотуур байрын тогооч нарт зориулсан "Хүүхдийн хоолны чанар шим тэжээлийн байдлыг сайжруулахад тогоочийн мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх нь " сургалтыг БСУГ-аас 2020.01.15-17-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Сургалтыг "Хоол зүй, шим судлалын монголын нийгэмлэг"-ийн багш, Монгол улсын Зөвлөх инженер Байгальмаа зохион байгууллаа.