Мэдээ, мэдээлэл

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ЭРДЭНЭДАЛАЙ СУМАНД АЖИЛЛАВ

Дундговь аймгийн Онцгой комиссын энэ оны Нэгдүгээр сарын 15-ны өдрийн 02 дугаар хурлын шийдвэрийг үндэслэн Засаг даргын А/07 дугаар захирамжийн дагуу аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 17-нд Эрдэнэдалай суманд ажиллалаа.

Тус ажлын хүрээнд Засгийн газраас өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан Дундговь аймагт улсын нөөцөөс үнэгүй олгох 410 тонн өвс, үнийг нь 50 хувь хямдруулан олгож буй 350 тонн тэжээлийг Эрдэнэдалай, Сайхан-Овоо, Адаацаг, Дэлгэрхангай сумын малчдад хуваарилан өгч, өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан юм. Мөн аймгийн Онцгой комиссын шийдвэрээр өвөлжилт хүндэрсэн сумдад аймгийн нөөцөөс нэг боодол өвсийг 6000, урьд онд бэлтгэсэн тэжээлийг 8000, энэ онд бэлтгэсэн тэжээлийг 12000 төгрөгөөр олгох шийдвэрийг малчдад танилцуулжээ.

Түүнчлэн Эрдэнэдалай сумын 1,443,915,815 төгрөгийн өртөг бүхий 22 ортой сум дундын эмнэлгийн барилгын угсралтын ажлын явцтай танилцаж, үүрэг чиглэл өглөө. Ажлын гүйцэтгэгчээр “Төсөв төсөл” ХХК ажиллаж байгаа бөгөөд ажлын явц 95 хувьтай байна.

Энэ үеэр бага ангийн сурагчдын эрүүл, тав тухтай орчинд сурч, боловсрох орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор Ерөнхий боловсролын сургуулийн найман бага ангид агаар чийгшүүлэгчийг гардуулан өглөө.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа