Мэдээ, мэдээлэл

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЭРХЛЭХ АСУУДЛЫН ХҮРЭЭНИЙ АГЕНТЛАГУУДЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Энэ сарын 20-22-ны өдрүүдэд аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний 22 агентлаг Засаг даргын 2019 оны 01 тоот захирамжийг хэрэгжүүлэх тухайн байгууллагын төлөвлөгөөний хэрэгжилт, хүний нөөцийг чадавхжуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах талаар байгууллагуудын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан зорилтын хэрэгжилт, үндсэн чиг үүргийн хүрээнд шинээр санаачилж хэрэгжүүлсэн гурван ажлын тайланг тус тус танилцуулж байна.

Өчигдөр Онцгой байдлын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Биеийн тамир, спортын газар, Боловсрол, соёл урлагийн газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын газар, Орон нутгийн өмчийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Нийгмийн даатгалын хэлтэс тайлангуудаа хэлэлцүүлсэн байна.

Тус хэлэлцүүлэг өнөөдөр мөн үргэлжилж байгаа бөгөөд Мал эмнэлгийн газар, Санхүүгийн хяналт аудитын алба, Стандарт хэмжил зүйн хэлтэс, Статистикийн хэлтэс, Татварын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Ус цаг уур, орчны шинжилгээний төв, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар тайлангаа хэлэлцүүлэх юм.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа