Мэдээ, мэдээлэл

АЖЛЫН ХЭСГҮҮД ОТРЫН БҮС НУТАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

Дундговь аймгийн Онцгой комиссын энэ оны Нэгдүгээр сарын 15-ны өдрийн 02 дугаар хурлын шийдвэрийг үндэслэн Засаг даргын А/07 дугаар захирамжийн дагуу энэ сарын 17-27-ны өдрүүдэд аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга А.Ганбат, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир нараар ахлуулсан ажлын хэсэг отрын бүс нутагт ажиллаж байна.

Энэ сарын 17-19-ний өдрүүдэд аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг Төв аймгийн Лүн, Баянхангай, Баянцогт, Аргалант, Алтанбулаг, Баянцагаан сумдад ажиллалаа. Тус ажлын хүрээнд дээрх сумдад отор нүүдэл хийж яваа малчин өрхүүдээр орж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцан, иргэдийн санал сэтгэгдлийг сонсон, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, нөхцөл байдлын талаар нутгийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулсан юм. Мөн отор нүүдэл хийж яваа малчдад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, үзүүлж, Мал эмнэлгийн газраас малын эрүүл мэндийн талаар зөвлөн туслах үйлчилгээ болон шаардлагатай эм, тарилгыг хүлээлгэн өглөө.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа