Мэдээ, мэдээлэл

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ОТРЫН БҮС НУТАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

Дундговь аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Засаг даргын А/07 дугаар захирамжийн дагуу энэ сарын 20-24-ний өдрүүдэд Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга А.Ганбатаар ахлуулсан ажлын хэсэг Өмнөговь аймгийн отрын бүс нутагт ажиллаж байна.

Тус ажлын хүрээнд өчигдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Билгэх баг дээр Дундговь, Өвөрхангай, Өмнөговь аймгуудын удирдлагууд болон тухайн бүс нутагт отор нүүдэл хийж байгаа сумдын удирдлагууд, малчдын төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа. Уулзалтын үеэр отор нүүдлийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрхэн оторлох, малчдад эрүүл мэндийн болон мал эмнэлгийн зэрэг төрийн үйлчилгээг хэрхэн түргэн шуурхай хүргэх талаар хэлэлцээр хийж тодорхой шийдвэрт хүрсэн байна.

Өмнөговь аймгийн долоон сумын нутаг дэвсгэрт Дундговь аймгийн Эрдэнэдалай, Хулд, Сайхан-Овоо, Луус, Дэлгэрхангай, Сайнцагаан, Гурвансайхан, Өлзийт, Адаацаг сумдын 70 гаруй өрхийн 49,000 мал оторлож байгаа юм. Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга А.Ганбатаар ахлуулсан ажлын хэсэгт Онцгой байдлын газрын дарга, хурандаа М.Адъяабаатар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газрын мэргэжилтнүүд, эмч, цагдаа болон Эрдэнэдалай, Хулд , Сайхан-Овоо сумдын төлөөллүүд ажиллаж байгаа аж.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа