Мэдээ, мэдээлэл

ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧИН БОЛОН КОРОНАВИРУСЫН ХАЛДВАРЫН БОЛЗОШГҮЙ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙГ БАЙГУУЛЛАА

Энэ сарын 27-ны өдрийн Онцгой комиссын дөрөвдүгээр хурлын шийдвэрийг үндэслэн аймгийн Засаг даргын А/13 захирамжаар Онцгой байдлын газрын дарга, хурандаа М.Адъяабаатараар ахлуулсан томуу, томуу төст өвчин болон коронавирусын халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хэсгийг байгууллаа.

Тус ажлын хэсэгт томуу, томуу төст өвчин болон коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангаж ажиллах талаар үүрэг, чиглэл өгчээ. Энэ ажлын хүрээнд Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын 204 тоот танхимд шуурхай штабын байрыг ажиллуулж эхэлсэн бөгөөд Онцгой комиссын гишүүд хуваарийн дагуу жижүүрлэн, шуурхай удирдлагын 83011234 утсаар иргэдэд шаардлагатай мэдээ, мэдээллийг хүргэн ажиллах юм.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа