Орон нутагт шинэ технологи болон ногоон технологийг нэвтрүүлж, эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилгоор Үндэсний хөгжлийн газар болон GIZ ЭТИС хөтөлбөр хамтран “Шинэ технологийг дэмжих хөтөлбөр”, “Ногоон технологийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна.
Уг хөтөлбөрийн хүрээнд “Шинэ технологийн” болон “Ногоон технологийн” чиглэлийн төслүүдийг хүлээн авч сонгон шалгаруулах бөгөөд шалгарсан төслүүдэд 30 хүртэл сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгоно.
Төслийн уралдаанд Үндэсний хөгжлийн газар болон GIZ ЭТИС хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлдэг “Тогтвортой хөгжил, түншлэлийн зөвлөл”-ийг байгуулсан аймгууд болох Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дундговь, Дорнод, Орхон, Өмнөговь, Сэлэнгэ,Увс аймгуудын бизнес эрхлэгч аж ахуйн нэгж байгууллага, иргэд та бүхнийг шинэ болон ногоон технологийн санаагаа ирүүлэхийг урьж байна.
“Шинэ технологийн” болон “Ногоон технологийн” төслийн сонгон шалгаруулалтад оролцогчид тавигдах шаардлага. Үүнд:
Та өөрийн шинэ технологийн эсвэл ногоон технологийн төслөө 2020 оны 03-р сарын 06-ны өдрийн 14:00 цагаас өмнө дараах хаягт ирүүлнэ үү.
Электрон хувилбарыг newgreentechmongolia@gmail.com хаяг руу
Цаасан хувилбарыг: Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, НҮБ гудамж, 38-р байр 2-р давхарт “Шинэ технологи, ногоон технологийг дэмжих хөтөлбөр”
Төсөл шалгаруулах үе шатууд нь дараах байдлаар явагдана:
Төслийг шалгаруулахдаа үндсэн 3 шалгуур үзүүлэлтүүдийг харгалзана. Үүнд:
* Ногоон технологийн төсөлд - тухайн технологийн байгаль орчинд үзүүлэх нөлөө
Үндсэн шалгуур үзүүлэлтийн оноо тэнцсэн тохиолдолд туслах шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан дүгнэнэ.
Жич: Төслийн загвар маягт болон төсөл бэлтгэх зааврыг тус зарын холбоосоор орж татаж авна уу!
https://www.youtube.com/watch?v=cfJdI2aOwCg
Тодруулга авахыг хүсвэл newgreentechmongolia@gmail.com цахим хаягаар хандана уу.
Дэлгэрэнгүй мэдээллийг ажлын цагаар 70593075 утсаар лавлана уу.
ТӨСЛИЙН ЗАГВАР, САНХҮҮГИЙН ТООЦООЛЛЫГ ДЭЛГЭРЭНГҮЙГЭЭС ТАТАЖ ҮЗНЭ ҮҮ!