Мэдээ, мэдээлэл

АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН ХУРАЛДЛАА

Дундговь аймгийн Засаг даргын А/13 дугаар захирамжаар байгуулсан Онцгой байдлын газрын дарга, хурандаа М.Адъяабаатараар ахлуулсан томуу, томуу төст өвчин болон коронавирусын халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хэсэг цаг үеийн нөхцөл байдал, “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг"-т шилжсэнтэй холбоотой шуурхай хурлыг зохион байгууллаа.

Тус хурлаар Дундговь аймгийн Эрүүл мэндийн газар, Зоонозын өвчин судлалын төв, Нэгдсэн эмнэлгээс томуу томуу төст өвчний өнөөгийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, коронавирусын халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар төлөвлөгөөг танилцуулан, саналаа хүргүүлсэн юм.

“Гамшгаас хамгаалах өндөржүүлэн бэлэн байдал”-д шилжсэнтэй холбогдуулан мэргэжлийн байгууллагууд 24 цагаар жижүүрлэн , бэлэн байдалд шилжсэн аж. Мөн Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын 204 тоот танхимд шуурхай штабын байр ажиллаж байгаа бөгөөд Онцгой комиссын гишүүд хуваарийн дагуу жижүүрлэн, шуурхай удирдлагын 83011234 утсаар иргэдэд шаардлагатай мэдээ, мэдээллийг хүргэж байна.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа