Мэдээ, мэдээлэл

СУМ, АГЕНТЛАГУУДЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮНГ ШИНЭЛЭГ АРГА ХЭЛБЭРЭЭР ҮНЭЛЛЭЭ

Өнөөдөр аймгийн Засаг даргын зөвлөлийн дөрөвдүгээр хурал 13 гишүүний ирцтэй хуралдлаа.

Хурлаар Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний 22 агентлаг болон 15 сумын Засаг дарга, түүний Тамгын газрын 2019 оны үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээг танилцуулсан юм. 

Тус үнэлгээгээр аймгаас дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэн, үйл ажиллагааны үр дүнгээр санаачилгатай сайн үнэлгээг авч нийт агентлагуудаа Э.Чагнаадорж даргатай Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, М.Адъяабаатар даргатай Онцгой байдлын газар, Н.Гантулга даргатай Байгаль орчин, аялал жуулчлалын газрууд тэргүүлсэн байна.

Түүнчлэн нийт сумдаа Р.Мөнхтогтох Засаг даргатай Сайнцагаан сум “Санаачилгатай сайн” үнэлэгдэж тэргүүлсэн бол  2019 онд аймгаас дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхэд шинэ санал санаачилга гарган идэвх зүтгэлтэй ажилласан Т.Цэвэлмаа Засаг даргатай Баянжаргалан сум, О.Батчулуун Засаг даргатай Дэлгэрхангай сум тус тус шалгарч аймгийн Засаг даргын хүндэт өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнахаар болжээ. 

Нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдэд Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагууд, энэ сарын 7-10-ны өдрүүдэд сумдын Засаг дарга, түүний Тамгын газраас 2019 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг нээлттэй хэлэлцүүлж, илтгэл, танилцуулгыг хийсэн бөгөөд 2019 онд аймгаас дэвшүүлсэн зорилт буюу Бүтээн байгуулалт-Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жилийн хүрээний ажлын хэрэгжилт, үр дүн, хүний нөөцийг чадавхжуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах талаарх жилийн төлөвлөгөөний хэрэгжилт, шинээр санаачлан зохион байгуулсан онцлох ажлууд,   Үйлдвэржилт 21:100 үндэсний хөтөлбөр, “Эрүүл Иргэнтэй – Дундговь” аймгийн дэд хөтөлбөр, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа дэд хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнгийн талаар илтгэл тавиулан хэлэлцүүлсэн юм. 

 

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа