Хурлаар төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв шинээр олгох болон ахиулахаар ирүүлсэн 13 сум, 12 төрийн байгууллагын 62 албан хаагчийн материалыг хэлэлцэж, 55 төрийн албан хаагчид зэрэг дэв шинээр олгох болон ахиулах шийдвэрийг гаргажээ.
Мөн төрийн захиргааны удирдах албан тушаалтанд нөөцөөс нэр дэвшүүлэх, зарим төрийн албан хаагчдыг “Төрийн албаны тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнах тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Түүнчлэн Төрийн албаны салбар зөвлөлд ирүүлсэн төрийн захиргааны байгууллагын 21 сул орон тооны ажлын байрны захиалгыг хэлэлцэж Төрийн албаны зөвлөлд хүргүүлэхээр боллоо.