Мэдээ, мэдээлэл

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ХУРАЛДЛАА

Өнөөдөр Аймгийн онцгой комисс цаг үеийн асуудлаар шуурхай хуралдлаа. Хуралдаанаар Улсын онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу шаардлагатай үед иргэдийг тусгаарлах байрны бэлэн байдлыг хангах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Мөн аймгийн хэмжээнд ойрын хугацаанд эрсдэлтэй бүс нутгаас ирсэн иргэдийн судалгааг гарган, тандалт хийж, эрүүл мэндийн газрын хяналтад авсан талаарх мэдээллийг танилцуулж, холбогдох үүрэг, чиглэл өгчээ.

Энэ сарын 19-ний өдрийн аймгийн Засаг даргын А/50 дугаар захирамжийн дагуу коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, ард иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор аймгийн хэмжээнд 23 хяналтын цэгийг байгуулж, 28 техник хэрэгсэлтэй, 78 алба хаагч 24 цаг тасралтгүй ажиллаж байна. Өнөөдөр онцгой комиссын гишүүд хяналтын цэгүүдээр явж, нөхцөл байдалтай танилцан, үүрэг гүйцэтгэж буй алба хаагчидтай уулзан, халуун аарцаар үйлчилсэн байна.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа