Өнөөдөр /2020.02.28/ Ч. Мөнхдалай захиралтай “МНЧ” эмийн сангийн хамт олноос нийгмийн хариуцлагын хүрээнд, ард иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг ханган ажиллаж буй алба хаагчдад 500 мянган төгрөгийн өртөг бүхий ариутгал хадваргүйтгэлийн иж бүрэн хувцас, гар ариутгагч, дархлаа дэмжих бүтээгдэхүүнүүдийг хандивлаж, Аймгийн онцгой комисст хүлээлгэн өглөө.
Энэ үеэр аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга О.Бат-Эрдэнэ: Улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарлан коронавирусээс урьдчилан сэргийлэх олон талт арга хэмжээнүүдийг авч байгаа энэ үед нийгмийн хариуцлагын хүрээнд тусламж, дэмжлэг үзүүлж буй танай хамт олонд талархал илэрхийлье! Энэхүү хүлээлгэн өгсөн дархлаа дэмжих бүтээгдэхүүн, хувцас хэрэглэлийг шуурхай штабаар дамжуулан, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж байгаа алба хаагчдад хүргэх юм. Танай хамт олон ажлын амжилт хүсье!” гэв.