Дундговь аймгийн Засаг дарга 2020 оныг “Иргэдийн ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан уг ажлын төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэхээр иргэдийн саналыг нээлттэй хүлээн авч байна.
Дундговь аймагт 2020 онд улс , орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 24,66 тэрбум төгрөгийн өртөг бүхий 93 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Иргэн та өөрийн саналаа “Дундговь аймгийн ЗДТГ таныг сонсож байна” пэйж хуудсаар болон 7059106 утсаар 3 дугаар сарын 5-10-ны өдрүүдэд өгнө үү.
Аймаг орон нутгийн хөгжилд иргэн бүрийн оролцоо чухал