Одоо аймгийн Засаг даргын Тамгын газраас 15 сумдтай цахим хурлыг зохион байгуулж байна.
Хурлаар аймгийн Засаг даргын А/01 захирамжийн дагуу 2020 оныг “Иргэдийн ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах” жилийн ажлын төлөвлөлт болон Covid19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Гамшгаас өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбоотой цаг үеийн байдал, аймаг, сумдад авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийж байна.
Хуралд аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Нарийн бичгийн дарга Ц.Мөнгөнцоож, Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун, Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Эрдэнэсүрэн, Засаг даргын тамгын газрын хэлтсийн дарга нар, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Боловсрол, соёл урлагийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар, Зоонозын өвчин судлалын төвийн дарга, мэргэжилтнүүд болон сумдын удирдлагууд, мэргэжилтнүүд оролцож байгаа юм.