Өнөөдөр /2020.03.09/ Дундговь аймгийн Боловсрол, соёл урлагийн газар, Төв халхын дуулалт жүжгийн театр, Төв номын сан, Музей, Тэнгэрийн тэмдэг хүүхдийн театр болон Сайнцагаан сумын 5 сургууль, 8 цэцэрлэгийн албан хаагчид хамтран өөрсдийн гараар хийсэн 3300 ширхэг амны хаалтыг аймгийн Онцгой комисст гардуулан өглөө.
Covid-19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Монгол улс төдийгүй аймаг орон нутгаас олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлсээр байна. Түүнчлэн нийгмийн хариуцлагын хүрээнд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, ард иргэд дэмжлэг үзүүлж байгаад аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга О.Бат-Эрдэнэ талархал илэрхийлсэн юм.