Мэдээ, мэдээлэл

“МОНГОЛ ХҮН БАЙНА ДАА” АЯНЫ ХҮРЭЭНД 66 АЛБА ХААГЧИЙН ГЭР БҮЛД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЖЭЭ

Дундговь аймгийн цахим хуудас, группүүдийн админууд нэгдэн Covid-19 халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд “Монгол хүн байна даа” аяныг өрнүүлээд байгаа билээ.

Тус аяны гурав дахь үйл ажиллагаа болох Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын үед 24 цагийн турш тасралтгүй үүрэг гүйцэтгэж буй Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн байгууллагын алба хаагчдын гэр бүлд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор “Монгол хүн байна даа” талархал илэрхийлэх сэтгэлийн аяныг эхлүүлсэн бөгөөд 66 алба хаагчийн гэр бүлд талархал илэрхийлж, сэтгэлийн хандив өгчээ.

Аяныг санаачлагч бүсгүйчүүд маань алба хаагчдын ар гэрийнхэнд зориулж, талархлын захидал бичин, бяцхан үрсийнхээ аюулгүй байдлыг ахуйн нөхцөлд хэрхэн хангах талаарх зөвлөмжийг мөн хүргүүлсэн аж.

Талархлын аянд Дундговь аймагт үйл ажиллагаа явуулж буй байгууллага хамт олон нэгдэж
“Мандал” дэлгүүр - 100.000₮
“Тэмүүлэл” дэлгүүр - 100.000₮
“Номгон рашаант” ХХК - 200.000₮
“Бөмбөлөг” дэлгүүр - 100.000₮
Баруун цагаан дэлгүүр - 80.000₮
“Цоглог плаза” ХХК - 150.000₮
Залуус хорооллын “Сувд” дэлгүүр – 100,000₮
Иргэн Төрөөгийн бэр бүл – 35,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн бэлэн мөнгө,
“Оргил” бэйкеригийн хамт олон - “Монгол хүн байна даа” 10 ширхэг бялуу
“Тоодог” дэлгүүр - 5 л ингэний хоормог
“Говийн гэгээ” ХХК – 10 талх, 10 хэрчсэн гурил зэргийг хандивлажээ. Мөн Аймгийн Авто тээврийн төв унаагаар үйлчилж, ТХДЖТ-ын хамт олон 50 ширхэг амны хаалтыг өөрсдийн гараар оёж хандивласан юм. Хандивын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн аж ахуйн нэгж, байгууллагуудад талархал гардуулсан байна.

Та бүхэнд чи сэтгэлийн талархал илэрхийлье!

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа