Эцэг эх, асран хамгаалагчдад хүүхдэдээ тавих анхаарал, хараа хяналтыг сайжруулах, болзошгүй осол , гэмтлээс урьдчилан сэргийлэх, эрүүл, аюулгүй, ухаалаг зөв хэрэглээ, амьдралын зөв дадлыг гэр бүлийн орчин хэвшүүлэхэд хүүхдийн хүсэл мөрөөдөл, тэдний дуу хоолойг сонсох, улмаар түүнийг хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллага, эцэг эх, асран хамгаалагчдад хүргэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчдын дунд “Миний гэр-аюулгүй орчин” сэдэвт цахим захидлын уралдааныг зарлаж байна.
Цахим захидлыг 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүртэл e.kids@crc.gov.mn цахим хаягаар хүлээн авна. Та бүхэнд амжилт хүсье!