Мэдээ, мэдээлэл

СУМДЫН БЭЛТГЭЛ, БЭЛЭН БАЙДЛЫГ ШАЛГАХ АЖЛЫН ХЭСГҮҮД СУМДАД АЖИЛЛАВ

Энэ сарын 13, 14-ний өдрүүдэд сумдын COVID-19 вирусийн авч хэрэгжүүлж байгаа ажлын явцтай газар дээр нь танилцаж, заавар зөвлөгөө өгөн, мэргэжлийн удирдлагаар хангах, бэлтгэл бэлэн байдлыг хангуулах зорилгоор ажлын хэсгүүд сумдад ажиллаж, ажлын тайланг өнөөдөр аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга О.Бат-Эрдэнэд танилцууллаа.

Тус ажлын хүрээнд сумдад гарч буй хяналтын постыг шалгаж, сумдын Онцгой комиссын бүрэлдэхүүнийг шуурхай штабт, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнийг хяналтын постод 24 цагаар тасралтгүй ажиллуулах талаар чиглэл, зөвлөмж өгчээ. Мөн тусгаарлах эмнэлэг, ажиглах байрны тусгаарлан сэргийлэлт, эмнэлгийн тусламж, хамгаалах хувцас, хэрэгсэл, ариутгал халдваргүйтгэлийн бодисын бэлэн байдал, эмч, эмнэлгийн хэрэгслийн боломж, нөөцтэй танилцан, зөвлөгөө, зөвлөмжөөр хангасан байна.

Сумдад аймгийн Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга А.Ганбат, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Нарантуяа, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир, Эрүүл мэндийн газрын эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Л.Ганбат нараар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж, удирдамжийн хүрээнд ажиллажээ.

 

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа