Аймгаас 2020 оныг "Иргэдийн ажиллаж, амьдрах орчин нөхцлийг сайжруулах жил" болгон зарласантай холбогдуулан Аймгийн Засаг даргын 2020 оны 3 сарын 20-ны өдрийн А/82 тоот захирамжаар Мандалговь-55 бүтээлч аяныг Мандалговь хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа ААН, байгууллага, айл өрхийн хүрээнд 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулахаар зарлаад байна.