Мэдээ, мэдээлэл

АЙМГИЙН ДУЛААНЫ СТАНЦЫН ХИЙГДЭЖ БУЙ АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ

Монгол Улсын 2014 оны Төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтын XXVI.1.66-д “Аймгийн төвүүдэд шинээр дулааны станц, дулааны шугам барих төсөлд Дундговь аймагт гурван тэрбум төгрөг төсөвлөгджээ.

 

Төслийг хэрэгжүүлэхэд төрөөс оруулах анхны хөрөнгө оруулалт болон цаашдын зардлыг багасгаж, төрийн ачааллыг хөнгөлөх зорилгоор эдгээр төслүүдийг хувийн хөрөнгө оруулагчидтай хамтран хэрэгжүүлэхээр шийдвэрлэж Засгийн газрын 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн, 29-р тогтоолоор баталж, Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хөрөнгө оруулагч–гүйцэтгэгч-ашиглагчийг сонгон, 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Эрчим хүчний сайд, Аймгийн Засаг дарга, Эрчим хүчний зохицуулах хороо, хөрөнгө оруулагч “Энергосервисмонтаж” ХХК-тай хамтын ажиллагааны 4 талт гэрээг байгуулсан.

 

Гэрээ байгуулсанаас хойш Дулааны станцын хашаа, түр байр, 1228м хос шугамын ажил хийгдэж, шугам хоолой, хаалтыг 100% татсан байна. Аймгийн зүгээс дулааны станц, 6 дулаан дамжуулах төв байрны газрын захирамжийг гаргажээ.

 

“Энергосервисмонтаж” ХХК нь 2014 онд дээрх бэлтгэл ажлуудыг хийж, барилга угсралтын ажлыг эхлүүлж амжаагүй тул төслийн санхүүжилт хийгдээгүй, дараах онуудын төсөвт уг төсөл, арга хэмжээнд зориулсан хөрөнгө тусгагдаагүй, компанийн санхүүгийн байдал хүндэрч, бие даан төслийг хэрэгжүүлэх боломжгүй байсан тул уг төслийн хэрэгжилт зогсонги байдалд орсон.

 

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, төслийг БНСУ-ын зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх тухай 459 дүгээр тогтоол батлагдсан.

 

Эрчим хүчний яамны зүгээс Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Хэнтий, Төв аймгийн төвийн үр ашиг муу, хоцрогдсон технологитой, олон халаалтын зуухтай дулаан хангамжийн системийг дунд чадлын дулааны станцтай төвлөрсөн дулаан хангамжийн системд шилжүүлэн, Сүхбаатар аймгийн төвийн дулааны станцыг өргөтгөж техник, технологийн шинэчлэлт хийснээр агаар, орчны бохирдлыг бууруулах нийт 130 сая ам долларын төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах талаар БНСУ-ын талд санал тавьсныг нааштай хүлээн авч тус улсын Экспорт Импортын банкнаас төслийн ажлын эзлэхүүн, санхүүжилтийг нарийвчлах зорилгоор өөрсдийн хөрөнгөөр ТЭЗҮ боловсруулж, төсөлд шаардлагатай хөрөнгийн зээл олгохоор ажлаа эхлүүлээд 2017 оны 08-р сарын 24-нд Бүгд найрамдах Солонгос улсын “Экспорт Импорт” банкны төлөөлөгчид аймгийн төвийн дулаан хангамжийн систем, зуухны газар, шугам сүлжээний мэдээлэл, техникийн үзүүлэлт, зураг схем, холбогдох бусад бичиг баримттай танилцаж, техник, эдийн засгийн үндэслэлийг дахин боловсруулахаар шийдвэр гаран БНСУ-ын “Экспорт-Импорт” банк Техник эдийн засгийн үндэслэл боловсруулах компанийг 2017 оны 10 дугаар сарын 13-нд шалгаруулан 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр “КDHEC” компанитай гэрээ байгуулж, 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хурлаар батлуулан, 2019 оны 5-р сарын 8-ны өдөр дулааны станцын ерөнхий төлөвлөгөө боловсруулах зөвлөх үйлчилгээний тендерийг нээж, 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр БНСУ-ын “Ки-Ди-Эйч-И-Си” (KDHEC) компанитай гэрээ байгуулан 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээлгэн өгсөн.

 

Эрчим хүчний яам “10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл” хэрэгжүүлэх нэгж дээр 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр аймгийн төвийн дулааны станцын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг зарлан 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр нээхээр ажиллаж байгаа боловч, Дэлхий дахинд шинэ төрлийн “COVID-19” цар тахал дэгдсэнтэй холбогдуулан тендерийн нээх хугацаа тодорхой хугацаагаар хойшлох магадлалтай байна.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа