Мэдээ, мэдээлэл

АХМАД ДАЙЧИН Ч.ИШДОВДОН ГУАЙД АУГАА ИХ ЭХ ОРНЫ ДАЙНЫ ЯЛАЛТЫН 75 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИЙГ ГАРДУУЛЛАА

Энэ оны тавдугаар сарын 9-ний өдөр Аугаа их Эх орны дайнд ялалт байгуулсны 75 жилийн ой тохионо. Тус түүхэн өдрийг тохиолдуулан ОХУ-ын Ерөнхийлөгчийн 2019 оны зургадугаар сарын 13-ны зарлигаар Аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн медалийг Дундговь аймгийн Баянжаргалан сумын харьяат, Ахмад дайчин Чогсомын Ишдовдон гуайд олгохоор шийдвэрлэснээр  ОХУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Мерген Владимирович Джеваков гардуулан өглөө. 

 

Ахмад дайчин Ч.Ишдовдон гуай 1943 онд 20 настайдаа хөтөлгөө морьтой цэргийн албанд татагдан Зөвлөлт-Японы дайны хүнд, бэрх жилүүдэд Орос ах нартай мөр зэрэгцэн өөрийн амь насыг үл хайхран тулалдсаар, 1947 онд цэргээс халагдаж, эх орон, ижий аавдаа иржээ. Бидний очих үеэр өдгөө 97 настай тэрээр дайны он жилүүдийн тухай өчигдөрхөн болсон мэт хүүрнэн, мөр зэрэгцэн тулалдаж явсан нөхдөө санан дурсаж, хоолой зангируулан суусан билээ. 

 

Түүнчлэн Дундговь аймгийн ахмад дайчин Сайнцагаан сумын харьяат Эрэнгийн Лувсанравдан, Дэрэн сумын харьяат Намсрайн Пүрэвжалба болон Зөвлөлтийн улаан армид сэтгэлийн бэлэг, тусламж хүргэж өгч байсан Фронт хэмээн алдаршсан Сайхан-Овоо сумын харьяат Сүрэнхорын Цэгмид гуай нарт энэхүү шагналыг гардуулах юм.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа