Мандалговь хотын зүүн хойд хороолол дахь улсын чанартай авто зам дагуу гэрэлтүүлэг хийж эхэллээ. Хүүхдийн паркаас “МТ” шатахуун түгээх станц хүртэлх 1.8 км авто зам дагуу хоёр талдаа тусгалтай 65 ширхэг лед гэрэлтүүлэг хийх юм. Гэрэлтүүлгийн ажилд орон нутгийн хөгжлийн сангаас 176 сая төгрөг зарцуулхаар шийдвэрлэжээ. Гэрэлтүүлэг авто замруу 120Вт, явган хүний замруу 80Вт-р тусна. Уг ажлын гүйцэтгэгчээр Говьсүмбэр аймгийн “Эрчим сансар” ХХК шалгарч ийнхүү ажлаа эхлүүлсэн бөгөөд 11 сарын эхээр ажлыг дуусгаж хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Дашрамд дурьдахад гэрэлтүүлгийг дагуулан замын сангийн хөрөнгөөр явган хүний зам тавихаар төлөвлөсөн, Одоогоор гэрээ байгуулах шатандаа явж байна.