Өнөөдөр аймгийн Онцгой комиссын 11 дүгээр хурал цаг үеийн асуудлаар хуралдлаа.
Хурлаар Улсын Онцгой комиссын 17 дугаар хурлын шийдвэрийн дагуу дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 15 сумын сургууль, цэцэрлэг, спорт зал, соёлын төв болон аймгийн төвийн цэнгэлдэх хүрээлэнгийн халаалтын үйл ажиллагааг бүрэн зогсоох асуудлыг хэлэлцсэн байна.
Мөн Мэргэжлийн хяналтын газрын 136 тоот албан бичгээр ирүүлсэн зөвлөмжийн дагуу Covid-19 болон бусад халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд золбин нохой, муур устгах ажлыг зохион байгуулах талаар чиглэл өгч, шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэсэн юм.
Түүнчлэн Covid-19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд “Сайн түшиг” ХХК,”Наранбулаг” ХХК-уудтай хамтран гэр хорооллын айл өрхүүдийн нүхэн жорлон, муу усны нүхэнд ариутгал халдваргүйтгэл хийх зэрэг шийдвэрүүдийг гаргаж, холбогдох албаны хүмүүс үүрэг чиглэл өгчээ.