Төрийн албаны Дундговь аймаг дахь салбар зөвлөлөөс энэ сарын 12-оос эхлэн Төрийн захиргааны албан тушаалын тусгай шалгалтыг хялбаршуулсан журмаар авч эхэллээ.
Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн аргачлалын дагуу шалгалт өгөх анги танхимд ариутгал халдваргүйтгэл хийж, шалгалтад оролцогчдын халууныг үзэн, асуумж бөглүүлж, гарыг ариутган нэвтрүүлсэн бөгөөд шалгалт өгөх үед шалгуулагч хооронд 1.5 метрийн зайтай байхаар хуваарилалт хийсэн байна. Мөн шалгалтыг хялбаршуулсан журмаар явуулж, ярилцлагыг видео холболтоор зохион байгуулсан юм. Дээрх шалгалтад 5 ажлын байр зарлагдсанаас 3 ажлын байранд сонгон шалгаруулалт хийгдэж, 2 ажлын байранд баримт бичгийн шалгалтаар хүн тэнцээгүй тул дахин зарлахаар болжээ.