Сайнцагаан сумын Засаг даргын тавдугаар сарын 6-ны өдрийн А/101 захирамжийн дагуу энэ сарын 11-13-нд бүх нийтийн угаалга, цэвэрлэгээг тусгай удирдамжийн дагуу зохион байгууллаа.
Нийтийн угаалга, цэвэрлэгээний үеэр байгууллага, аж ахуйн нэгжүүд байгууллагынхаа гадна орчны 50 метр хүртэл талбайн хогийг цэвэрлэн, ариутгал халдваргүйтгэл хийж, хогийн цэгийн ойр орчмын хогийг цэвэрлэсэн.
Цэвэрлэгээнд 58 байгууллагын 1056 албан хаагч оролцож, 2500га талбайд цэвэрлэгээ хийж 148м³ (49,3тн) хог цэвэрлэсэн байна. Энэ үеэр аймгийн Засаг даргын Тамгын газраас цэвэрлэгээнд оролцсон албан хаагчдад нэг удаагийн амны хаалтыг тараажээ.