Мэдээ, мэдээлэл

ФРОНТ С.ЦЭГМИДИЙГ АХМАД ДАЙЧИН ЦОЛ ТЭМДГЭЭР ШАГНАЛАА

Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын тавдугаар сарын 11-ний өдрийн тушаалаар Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын өндөр настан Сүрэнхорын Цэгмидийг Байлдаанд оролцсон ахмад дайчдад үнэмлэх, тэтгэмж олгох журмын дагуу ахмад дайчнаар бүртгэн авч, Байлдаанд оролцогчийн үнэмлэх, 1,000,000 төгрөгийн хамт гардууллаа. Хүндэт цол тэмдгийг энэ сарын 13-нд Батлан хамгаалах яамны Газрын дарга, хурандаа Ө.Эрдэнэ-Очир, Дайнд оролцогчдын холбооны тэргүүн, хурандаа Г.Лүндэн, Дундговь аймгийн Цэргийн штабын дарга, дэд хурандаа Ш.Гансүх нар нутагт нь очиж, гардуулан өгсөн байна.
 
Тэрээр 1942 онд Монголын ард түмнийг төлөөлөн Зөвлөлтийн улаан армид “Хувьсгалт Монгол” танкийн цувааг фронтод хүргэх төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтан Монголын ард түмний бэлгийг гардуулж явсныг нь өндрөөр үнэлэн ийнхүү шийдвэрлэжээ.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа