Мэдээ, мэдээлэл

“ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ АЖЛЫН БАЙРЫГ ЭРХЭМЛЭГЧ АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГА”–ЫГ ШАЛГАРУУЛЛАА

Дундговь аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөлөөс үйлдвэрлэлийн орчин, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулж, ажилтныг үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин бусад эрсдэлээс хамгаалах зорилгоор “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч аж ахуйн нэгж байгууллага”–ыг шалгарууллаа.

“Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч аж ахуйн нэгж байгууллага” шалгаруулах журмын дагуу сонгон шалгаруулалтын дүнгээр Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар Тэргүүн байр, Эрдэнэдалай сумын Хүүхдийн цэцэрлэг Хоёрдугаар байр, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв Гуравдугаар байрыг тус тус эзэлж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулжээ. Мөн уралдаанд оролцсон байгууллагуудад батламж гардуулж, зөвлөмж хүргүүлэв.

Түүнчлэн улсын уралдаанд Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй “Говьшоо” ХХК  нь “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч шилдэг байгууллага-2019”-аар шалгарсан байна. Ингэснээр улсын хэмжээнд Дундговь аймгаас 3 дахь удаагаа Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч шилдэг байгууллага шалгарч, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөл ажлын үр дүн, амжилтаа дахин баталжээ.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа