Мэдээ, мэдээлэл

ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ЦАХИМ ХЭЛБЭРТ, ҮЙЛ АЖИЛЛАГААГ ОПЕРАТОРЫН ГОРИМД ШИЛЖҮҮЛЭХ ТӨСӨЛ ДУНДГОВЬ АЙМГИЙН БҮХ СУМДАД ХЭРЭГЖИНЭ

Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Төрийн үйлчилгээний хүнд суртал, шат дамжлагыг бууруулж, иргэдэд төрийн үйлчилгээг чирэгдэлгүй хөнгөн шуурхай, нээлттэй, ил тод үзүүлэх” үндсэн зорилтын хүрээнд Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа Холбоо, Мэдээллийн Технологийн Газраас Төрийн үйлчилгээг цахимжуулах E-Mongolia төслийг 21 аймгийн 300 суманд хэрэгжүүлж байна.

Төрийн үйлчилгээг цахимжуулах E-Mongolia төсөл нь Дундговь аймгийн бүх суманд хэрэгжиж байгаагаараа онцлог юм. Төслийн хүрээнд энэ сарын 26-27-нд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Төслийн нэгжийн ажилтан Г.Буднямаар ахлуулсан ажлын хэсэг Дундговь аймагт ажиллан, төрийн үйлчилгээ цахим хэлбэрт, үйл ажиллагааг  операторын горимд шилжүүлэх ажлын нээлтийн ажиллагаа болж, “Төрийн цахим үйлчилгээний операторын нэгдсэн систем”, “Төрийн байгууллагын дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн систем”-ийг нэвтрүүлэх, иргэд байгууллагуудад үйлчлэх операторууд болон холбогдох албан хаагчдыг чадавхжуулах сургалтыг зохион байгуулан, 15 суманд тус бүр 5 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжийг гардуулан өглөө.

Төрийн үйлчилгээний нэгдсэн төв нь нэгдсэн хаяг логотой, аймаг бүрт хяналт тавьж, арга зүйгээр хангах бүртгэлийн нэгжийн ажилтан,  сум тус бүрт төрийн үйлчилгээний 1  оператор  ажиллах юм. Өнөөдрийн байдлаар  Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн портал e-mongolia.mn сайтаас нэг шатлалт үйлчилгээний оператораар дамжуулан 11 төрийн байгууллагын 54 төрлийн мэдээлэл, лавлагааг иргэд байгууллагуудад шууд хүргэхэд бэлэн болоод байна.

Түүнчлэн 2020 ондоо багтаж олон шатлалт үйлчилгээг нэвтрүүлэн Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн портал е-mongolia.mn системээр харилцан ялгаатай чиг үүрэг бүхий 21 төрийн байгууллагын иргэд олон нийтэд нэн шаардлагатай 185 төрлийн үйлчилгээг цаг хугацаа, орон зай хамаарахгүйгээр иргэд байгууллагуудад цахимаар хүргэх цаг алдалгүй боломжийг бүрдүүлж, цаашид улам өргөжүүлэн төрийн бүх байгууллагын 11,250 орчим үйлчилгээг 1 системд төвлөрүүлснээр төрийн үйлчилгээ нь хүнээс хамааралгүй болж хүнд суртал, шат дамжлага, авилга, хээл хахууль үгүй болж иргэдийн цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэсэн төгс ажил үйлчилгээ болох юм.

 

 

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа