Мэдээ, мэдээлэл

ТӨРИЙН АЛБАНЫ ТУСГАЙ ШАЛГАЛТ БОЛЛОО

Төрийн албаны Дундговь аймаг дахь салбар зөвлөлөөс төрийн захиргааны удирдах албан тушаалын 5 ажлын байр, төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалын 14 ажлын байран дээр төрийн албаны тусгай шалгалтыг зарлаж, энэ сарын 8-ны өдөр шалгалтыг зохион байгууллаа. Шалгалтад нийт 14 хүн оржээ. 

Тусгай шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 02/714 тоот “Аргачлал хүргүүлэх тухай” албан бичгийн дагуу болон Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас гаргасан зөвлөмж шаардлагын хүрээнд зохион байгуулсан байна.

Шалгалтад оролцсон нийт оролцогчдын шалгалтын дүнг шалгалт зохион байгуулах комисс аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн зургаадугаар сарын 11-ний өдрийн тавдугаар хурлаар хэлэлцүүлэн тухайн албан тушаалд тэнцсэн иргэдийн материалыг холбогдох байгууллагуудад нь “Албан тушаалд нэр дэвшүүлэх тухай” албан бичгийн хамт хүргүүлэх юм. 

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа