Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны 2020 оны 6 дугаар сарын 10-ны 06/1116 тоот албан бичгээр ирүүлсэн захиалгын дагуу Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2 дэх хэсэг, "Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 1, 2.3-т заасныг тус тус үндэслэн Төрийн албаны зөвлөлийн аймаг дахь Салбар зөвлөлийн нарийн бичгийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалтыг нийтэд мэдээлж байна.
Сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-д заасны дагуу зохион байгуулж явуулна.
Нэг. Дараах болзол, шаардлагыг хангасан тухайн төрийн байгууллагад ажиллаж байгаа
албан хаагч шалгалтад бүртгүүлнэ:
Уг албан тушаалын сонгон шалгаруулалтад “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 2.3-т заасан дарааллын дагуу дээр дурдсан шаардлага, шатлан дэвших зарчмыг бүрэн хангасан, тухайн төрийн байгууллагад ажиллаж буй төрийн жинхэнэ албан хаагч бүртгүүлнэ.
Монгол Улсын иргэн байх;
Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял
шийтгүүлж байгаагүй;
Сэтгэцийн өвчин, эмгэггүй;
Хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн үүргээ биелүүлсэн
байх;
Албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг бүрэн хангасан байх;
Энэ зард тавигдсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам” болон
шаардлага, зөвлөмжтэй танилцсан байх.
Сонгон шалгаруулалтын комисс болон ажлын хэсэг тухайн албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцох иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийг 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 09:00-17:00 цагийн хооронд dusalbarzuvlul@csc.gov.mn хаягаар цахимаар
хүлээн авна.
ШАЛГАЛТЫН ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ.
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ГАЗАР
Холбоо барих утас: 51-266887, 51-265544, 51-264493