Дундговь аймаг нь НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО)-тай хөнгөн болон хүнсний үйлдвэрлэлийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлж байна. Дундговь аймгийн ХХААГ-ын дарга Б.Мөнхжаргал НҮБ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгч ноён Тапан Мишра болон ЮНИДО-ын Төслийн зохицуулагч хатагтай Г.Мөнхболор нартай уулзаж говийн бүсэд аж үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх боломжийн талаар хэлэлцлээ. Тун удахгүй манай аймагт НҮБ, ХХААХҮЯ-ны төлөөллүүд албаны айлчлал хийнэ.
ЮНИДО нь ХХААХҮЯ-тай хамтран Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монгол Улсад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийн хүрээнд хонины ноосны чанарыг сайжруулах олон улсын сайн туршлага нэвтрүүлэх ажлыг 2019 онд Алтайн Уулсын Оргил малчдын дундын хоршоотой хамтран Ховд аймгаас эхлүүлсэн бөгөөд энэ удаад Дундговь аймагт өргөжүүлэн зөвхөн тус аймаг төдийгүй Сэлэнгэ, Сүхбаатар, Өмнөговь, Төв, Хөвсгөл зэрэг аймгуудаас малчдын хоршоо, МСҮТ болон ажил хайж буй залуучуудыг оролцуулан орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр хонь хяргах, ноос ангилан ялгах, преслэх, мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх цогц сургалт зохион байгуулна.
Цаашид Дундговь аймаг нь олон улсын хөгжлийн туслалцааны байгууллагуудтай хамтран өрсөлдөх чадавхи бүхий ажиллах хүчийг сурган хөгжүүлж малын гаралтай түүхий эдийн бэлтгэлийн чанарыг сайжруулах, орон нутгийн, үндэсний бренд бүтээгдэхүүнүүдийг олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлэх, дотоод болон экспортын зах зээлд сурталчлан борлуулах замаар аж үйлдвэрлэлийг орон нутагт тогтвортойгоор хөгжүүлж ажлын байр, орлого нэмэгдүүлэхийг зорьж байна.
[English] Dundgobi aimag is developing partnerships with the United Nations Industrial Development Organization (UNIDO) in light and food industry sectors. Mr. B. Munkhjargal, Head of Agriculture Department of Dundgobi aimag, met Mr. Tapan Mishra, Resident Coordinator of the United Nations in Mongolia and Ms. G. Munkhbolor, Project Coordinator of UNIDO and discussed about cooperation opportunity on inclusive and sustainable industrial development in Gobi region. Delegations of the UN and Ministry of Food, Agriculture and Light Industry (MoFALI) will pay an official visit Dundgobi in coming few days.
UNIDO pioneered number of actions including the improvement of sheep wool quality by introducing international best practices of electric shearing using modern technology, wool sorting and baling in combination with veterinary service, which started in cooperation with Altai Mountain Peak herders cooperative in Khovd from 2019. This year UNIDO within its EU funded project “Support to Employment Creation in Mongolia” in cooperation with Ministry of Food, Agriculture and Light Industry (MoFALI) will upscale the shearing of sheep for wool quality improvement in Dundgobi. Young representatives of herder cooperatives and TVETs as well as rural job seekers from not only Dundgobi but also Selenge, Sukhbaatar, Umnugobi, Tuv and Khuvsgul aimags will be trained.
Dundgobi aimag will continue strengthening the cooperation with international development partners in the field of sustainable industrial development for more exports, more jobs and income by building competitive work force, improving quality of supply chain, and developing local and national brand products that are complied with international standards.