Мэдээ, мэдээлэл

БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАР БОЛОН ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ БҮРЭН УНААЖУУЛЛАА

Дундговь аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 1.1.6-д тусгагдсаны дагуу өнөөдөр Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 10 сумын Багийн Засаг дарга, 5 сумын хэсгийн төлөөлөгчид нийт 15 мотоцикл гардууллаа.

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 2017 онд 10 мотоцикл, 2018 онд 10 мотоцикл, 2019 онд 15 мотоциклыг тус тус хүлээлгэн өгсөн бол энэ онд Адаацаг, Баянжаргалан, Говь-Угтаал, Гурвансайхан, Дэрэн, Дэлгэрхангай, Өндөршил, Өлзийт, Сайнцагаан, Эрдэнэдалай сумдын Багийн Засаг дарга нарт, мөн Дэлгэрцогт, Сайхан-Овоо, Сайнцагаан, Хулд, Луус сумдын хэсгийн төлөөлөгчдөд 15 мотоциклыг гардуулан өгсөн юм.

Дундговь аймаг 67 багтай бөгөөд 2012 оноос хойш нийт Багийн Засаг дарга нарыг үе шаттайгаар унаажуулж, байгаль хамгаалагч, хэсгийн төлөөлөгч, цагдаа нарын унааны асуудлыг тодорхой хэмжээнд шийдвэрлэн төрийн үйлчилгээний шуурхай байдлыг ханган, чанар хүртээмжийг нэмэгдүүлэн ажиллаж байна.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа