Мэдээ, мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД Я.СОДБААТАР ДАРААХ 8 АСУУДЛААР ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ

Энэ сарын 6-ны өдөр Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсэг Дундговь аймагт ажиллан, говийн бүсийн аймгуудын удирдлагуудын уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтад Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Г.Батсуурь, Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр аймгуудын удирдлагууд болон холбогдох албаны хүмүүс оролцсон юм.

Энэ үеэр Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ аймаг, орон нутгийн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар танилцуулж, өвс тэжээлийн нөөц, отор нүүдэл хийж байгаа малчдын нөхцөл байдал, отрын бүс нутгийн асуудлуудыг танилцуулсан байна.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар Дундговь аймгийн отрын бүс нутгийг онцгойлон анхаарах зайлшгүй шаардлагатай байгааг онцлов. Түүнчлэн холбогдох албаны хүмүүст дараах 8 асуудлаар үүрэг чиглэл өгчээ.

1. Зарим нутагт өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа тул аймаг, сумдын өвс тэжээлийн аюулгүйн нөөцийг цаг алдалгүй бэлтгэх. Хадлан бэлтгэх боломжгүй аймаг, сумд Засгийн газраас зохион байгуулж буй зохицуулалтад орж зуншлага сайтай аймгуудаас өвс тэжээл бэлтгэж, нөөцлөх ажлыг зохион байгуулах
2. Мал, мах бэлтгэлийн ажлыг зохион байгуулалттайгаар хийх, Нийслэлийн иргэдийн махны 20,000 тонн махны нөөцийг бэлтгэх, махны үйлдвэрүүдтэй хийсэн квотыг зогсоож байгаа бөгөөд малчдын мөнгөн орлогыг нэмэгдүүлэх үүднээс гадагшаа гаргах махны экспортыг Засгийн газрын тогтоолоор нэмэгдүүлэх арга хэмжээ авна.
3. Ковид-19 вирусийн халдвартай холбоотойгоор өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хүнсний хангамж, үнийг тогтвортой байлгах. Мөн цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор аймаг, сумдын эрүүл мэндийн салбар, эмнэлэг, түргэн тусламжийн авто машины бэлэн байдлыг хангуулж, эмч сувилагч, эмнэлгийн ажилтнуудыг томилгоожуулан дадлагажуулах ажлыг зохион байгуулах
4. Мал сүргийг өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын дархлаажуулалт, угаалга, тарилга, ариутгал халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлэх, ялангуяа бусад аймгийн нутагт отроор өвөлжиж, хаваржих малыг өргөн хамруулах чиглэлээр орон нутгууд сайн анхаарах
5. Цаг уурын аюулт үзэгдлийн талаарх урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг иргэдэд тогтвортой, түргэн шуурхай хүргэх, болзошгүй байгалийн гамшгаас сэргийлж, бэлэн байдлыг дээшлүүлэх тал дээр анхаарч ажиллах
6. Отор нүүдэл хийж буй малчдын судалгаа, малын тоо толгой, отрын зураглалыг тодорхой гарган аймаг орон нутгийн удирдлагууд хоорондоо гэрээ байгуулах.
7. Аймаг, сумдын төвлөрсөн дулаан хангамж, цахилгаан, сантехник, халаалтын зуухны бэлэн байдлыг хангах, дулааны шугам сүлжээний зэрэг дэд бүтцийн салбарын бэлэн байдлыг хангах шаардлагатай
8. Боловсролын салбарын хичээл, сургууль эхлэх гэж байгаатай холбоотойгоор ариутгал, халдвар хамгааллыг өндөр төвшинд зохион байгуулах хэрэгтэй

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа