Мэдээ, мэдээлэл

“ОРОЛЦООНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ БОЛОН ОЛОН НИЙТИЙН МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦААНЫ ЧАДАВХ БЭХЖҮҮЛЭХ” ЗҮҮН БҮСИЙН СУРГАЛТ ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНА

Монгол Улсын Засгийн Газар, Жендэрийн Үндэсний Хороо нь Азийн хөгжлийн банктай хамтран “Иргэний нийгмийн оролцоотойгоор жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь” техник туслалцааны төслийг 2019-2021 онд хэрэгжүүлж эхлүүлээд байна. Төслийн хүрээнд жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтэд иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээлэл, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, төрийн албан хаагчид болон орон нутаг дахь төрийн бус байгууллагуудын чадавхыг дээшлүүлэх зорилгоор “ Оролцооны хяналт шинжилгээ үнэлгээ болон мэдээлэл харилцааны чадавх бэхжүүлэх” зүүн бүсийн сургалтыг энэ сарын 24, 25-ны өдрүүдэд Дундговь аймагт зохион байгуулж байна.

Сургалтад Дундговь, Сүхбаатар, Хэнтий, Дорнод, Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр зэрэг зүүн бүсийн 7 аймгийн төрийн байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүд оролцож байна.

Тус сургалтыг нээж Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, Жендэрийн Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр, Азийн хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын Нийгмийн хөгжил, жендэрийн асуудал хариуцсан ахлах ажилтан Б.Цолмон нар үг хэллээ. Нээлтийн үеэр Дундговь аймгийн Засаг дарга, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар хорооны дарга О.Бат-Эрдэнэ өнөөдрийн сургалт семинарын арга хэмжээ өндөр ач холбогдолтой байгааг онцлон, аймаг орон нутагт хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, арга хэмжээнүүд, цаашид анхаарах шаардлагатай асуудлуудыг танилцуулсан юм.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа