Төрийн албаны Дундговь аймаг дахь салбар зөвлөлөөс төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалын 66 ажлын байран дээр төрийн албаны тусгай шалгалтыг зарлаж, өнөөдөр шалгалтыг зохион байгууллаа. Шалгалтад нийт 9 хүн материал ирүүлснээс 5 хүний материал баримт бичгийн шаардлага хангаагүй байна.
Өнөөдөр Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын Суурь судалгаа газрын мониторингийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Орон нутгийн өмчийн газрын Өмчийн бодлого төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ажилтан, Хулд сумын Нийгмийн даатгалын байцаагч зэрэг ажлын байран дээр нийт 4 хүн сонгон шалгаруулалтад орж байгаа юм.
Тусгай шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 02/714 тоот “Аргачлал хүргүүлэх тухай” албан бичгийн дагуу болон Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас гаргасан зөвлөмж шаардлагын хүрээнд зохион байгууллаа.