Мэдээ, мэдээлэл

АЙМГИЙН БАГШ НАРЫН 72 ДАХЬ УДААГИЙН БАГА ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ

Шинэ хичээлийн жилийг угтаж, 2019-2020 оны хичээлийн жилд дэвшүүлсэн зорилтын хэрэгжилтийг дүгнэх, ирэх хичээлийн жилийн зорилтыг тодорхойлох зорилгоор аймгийн багш нарын 72 дахь удаагийн бага хурлыг өнөөдөр зохион байгуулж, нээлтээ хийлээ.

 

Бага хуралд Дундговь аймгийн Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун, Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Эрдэнэсүрэн, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Нарантуяа, БСУГ-ын удирдлага, мэргэжилтнүүд болон 15 сумын Засаг даргын Тамгын газрын дарга нар, аймгийн 19 ЕБС-ийн захирал, сургалтын менежерүүд, 22 цэцэрлэгийн эрхлэгч нар нийт 89 хүн оролцож байна.

 

2016-2020 оны Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд боловсрол, соёлын салбарт 20 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, шинээр гурван сургууль, таван цэцэрлэг, хоёр дотуур байр ашиглалтад оржээ. Мөн ирж буй хичээлийн жилд Сайнцагаан сумын 1-р цэцэрлэг, Өндөршил сумын цэцэрлэг, Луус сумын дотуур байр ашиглалтад ороход бэлэн болоод байгаа юм.

 

Түүнчлэн нээлтийн үйл ажиллагааны үеэр боловсролын салбарт “Хүүхдэд ээлтэй дотуур байр”, “Математик”, “Байгалийн ухаан”, “Үндэсний бичиг” зэрэг  дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн нь тодорхой үр дүнд хүрснийг онцоллоо.

 

Өнгөрсөн хичээлийн жилд Элсэлтийн ерөнхий шалгалтад дэмжлэг үзүүлэх зорилгоор ЭЕШ өгөх 412 хүүхдэд  “Багшийн туслах- 800”, “smart.edu.mn” зэрэг цахим сургалтын сайтыг ашиглах зэрэгт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар болон аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс нийтдээ  30 гаруй  сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа