Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт сумдад Засаг даргын Тамгын газар болон хэлтэс, агентлаг төрийн үйлчилгээг явуулын байдлаар хүргэнэ гэж тусгасны дагуу 11 дүгээр сарын 2.3-ны өдрүүдэд Хулд, Луус суманд төрийн нэгдсэн өдөрлөг хийхээр товлолоо. Уг өдөрлөгт төрийн бүх байгууллагууд оролцож иргэдэд үйлчилгээ үзүүлэх юм. 11 дүгээр сарын 2-ны өглөө Луус, 11 дүгээр сарын 3-ны өдөр Хулд суманд өдөрлөг болно. Өмнө нь ийм өдөрлөгийг Өндөршил, Гурвансайхан сумдад зохион байгуулсан бөгөөд өдөрлөгт 6 хэлтэс 15 агентлагийн 70 гаруй албан хаагчид оролцон 2 сумын 1500 гаруй ард иргэдэд төрийн үйлчилгээ хүргэжээ.