Мэдээ, мэдээлэл

ГУРВАНСАЙХАН СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ Б.БАНЗРАГЧИЙН НЭРЭМЖИТ БОЛЛОО

Дундговь аймгийн Гурвансайхан сумын Ерөнхий боловсролын сургууль 2020-2021 оны хичээлийн шинэ жилийн нээлтээ хийж, тус сургуулийг Гурвансайхан сумын харьяат нэрт эрдэмтэн, сэтгүүлч, орчуулагч, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Бархасын Банзрагчийн нэрэмжит болголоо.

Нэрэмжит болгох шийдвэрийг Дундговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2020 оны наймдугаар сарын 20-ны өдрийн 93 дугаар тогтоолоор баталж, тогтоолыг есдүгээр сарын 1-ний өдөр аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ Гурвансайхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Г.Найгалмаад гардуулжээ.

 

Мөн ёслолын ажиллагаанд Ардын их хурлын депутат, УИХ-ын гишүүн асан, доктор, профессор Содномын Батмөнх, Б.Банзрагч гуайн үеэл Монгол дахь Хятадын түүх соёл судлалын нийгэмлэгийн тэргүүн Х.Баатархүү болон Б.Цэцэгмаа, зээ дүү н.Цэрэнпил нар оролцон сургуульд “Монгол ардын дууны тайлбарт дээж бичиг”, “Ядуурлаас ангижруулахуй” зэрэг номын дээжээс болон 150 гаруй ном , хичээлийн хэрэгсэл, зурагт, проектор, дурсгалын зураг зэргийг гардуулан өгсөн байна.

 

Энэ үеэр “Төрийн албаны тэргүүний ажилтан” цол тэмдгээр Гурвансайхан багийн Засаг дарга асан Б.Мөнхбаяр, “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр Соёлын төвийн номын санч Б.Оюунтуяа, “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгээр ахмад багш Ч.Бархас, Биеийн тамир, спортын газрын “Хүндэт тэмдэг”-ээр сургуулийн биеийн тамирын багш Ж.Даваадорж, БШУЯ-ны жуух бичгээр сургуулийн сантехникч, жижүүр П.Нарансүх нарыг тус тус шагнан урамшуулсан юм.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа