Мэдээ, мэдээлэл

“МОНГОЛ ЦЭРГИЙН НЭГДСЭН ХОЛБОО”-НЫ САЛБАР ХОЛБООГ ДУНДГОВЬ АЙМАГТ БАЙГУУЛЛАА

Цэрэг, эх оронч, Үндэсний үзэл бахархлыг хөгжүүлэн, ард түмнээ соён гэгээрүүлж, Монгол улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын оюуны дархлаа, үнэт зүйлсийг хамгаалан бэхжүүлэх үйлст төр, иргэний нийгмийн байгууллагууд, цэргийн үүрэгтнүүд, иргэдийг нэгтгэх зорилго бүхий “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны салбар холбоог өнөөдөр Дундговь аймагт байгууллаа.
 
Энэ үеэр “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны Дундговь аймаг дахь салбар холбооны тэргүүнээр зуун хувийн саналаар аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, зөвлөх, нарийн бичгийн даргаар хурандаа Б.Амаржаргал нар сонгогджээ. Түүнчлэн салбар холбооны бага хурлыг зохион байгуулж, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгон, цаашдын зорилго, зорилтоо тодорхойлохоор тогтов.
 
Салбар холбоо байгуулах ёслолын ажиллагаанд аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны зөвлөх, ажлын хэсгийн дарга, бригадын генерал Д.Ганбаатар, “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны зөвлөлийн гишүүн, цагдаагийн хурандаа Ц.Бумнанжид, “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны зөвлөлийн гишүүн, доктор Ж.Цогтсугар, Онцгой байдлын ерөнхий газрын ахмадын зөвлөлийн төлөөлөгч, хурандаа М.Сүхбаатар, “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны ажлын албаны ажилтан, хурандаа Л.Болдбаатар болон орон нутаг дахь төрийн цэргийн байгууллагын удирдлагууд, тэтгэвэр, чөлөөнд байгаа ахмадууд оролцсон юм.
 
Мөн гавьяаны амралтдаа гарсан алба хаагчдаа шагнан урамшуулж, шагналыг гардуулан өгчээ. Ёслолын ажиллагаанд Төв халхын дуулалт жүжгийн театрын уран бүтээлчид оролцож, уран бүтээлийнхээ дээжээс өргөн барилаа.
 

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа