Мэдээ, мэдээлэл

БЭЛЧЭЭРИЙН ДОРОЙТЛЫГ БУУРУУЛЖ, МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ БҮСИЙН СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

Өнөөдөр Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал аж ахуй хөгжлийн бодлого зохицуулах газар, Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа, Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон алт-Малын эрүүл мэнд төслөөс “Бэлчээрийн доройтлыг бууруулж менежментийг сайжруулах, малын гаралтай бүтээгдэхүүний гадаад зах зээлийг нэмэгдүүлэх” нь сэдэвт бүсийн сургалтыг Дундговь аймагт зохион байгуулж байна.

 

Сургалтад Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр, Төв, Баянхонгор аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газрын хөдөө аж, ахуй бэлчээрийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд оролцож байгаа юм. Сургалтаар мал аж ахуйн талаар төрөөс баримталж буй бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцуулан, малын бэлчээрийн даац тооцох нэгдсэн аргачлал, малын тэжээлийн хангамж, чанарыг нэмэгдүүлэх арга, махны зах зээлийг өргөжүүлэх боломж, малын гаралтай бүтээгдэхүүний дотоод болон олон улсын зах зээл, үнэ цэнийг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар хэлэлцэх юм.

 

Тус сургалтыг нээж Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Г.Батсуурь, Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ нар нээж үг хэллээ. Энэ үеэр аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ: “Дундговь аймгийн хэмжээнд зуншлагын байдал 2020 оны 8 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 10 гаруй хувьд хэвийн, 75 гаруй хувьд дунд зэргийн зуншлагатай, 10 гаруй хувьд муу байна. Энэ зуны байдлаар 4-6 дугаар сард хур тунадас ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага, 7 дугаар сард нийт нутгийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага, нутгийн зүүн болон өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим буюу ахиу орсноор бэлчээрийн ургамлын ургалт дээрдсэн ч, зуншлагын байдал дунд зэрэг, ургамлын ургалт тааруу, таана голдуу, ургамал тачир, сийрэг байгаагаас нэгжийн ургац муу, ургамлын үе шат гүйцээгүй, малын тооны хэт өсөлт нь даац хэтэрч гарах шалтгаан болсон. Аймгийн дүнгээр нутгийн 10 хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой. Харин нутгийн 20 гаруй хувь нь 1-3 дахин хэтэрсэн, нийт нутгийн 70 хувьд бэлчээрийн даац 3 буюу түүнээс дээш олон дахин хэтэрч гарсан. Манай аймагт жилд орох хур тунадасны хэмжээ багасахын зэрэгцээ, хурц нартай өдрийн давтамж, тоо ихэссэнээр зун, намартаа гандаж, бэлчээрийн ургацын хэмжээ, ургамлын төрөл зүйлд ихээхэн өөрчлөлт орж, хуурайшилт, хөрсний эвдрэл, элсний бүрхэвч нийт нутгийг хамраад байна” хэмээн аймгийн малчдын оролцоотойгоор бэлчээрийг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг зохион байгуулах нь илүү үр дүн гарна гэж үзэж байгаагаа онцолжээ.    

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа