Мэдээ, мэдээлэл

ЗОЧЛОХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРӨЛЖСӨН СУРГАЛТ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ БОЛЖ БАЙНА

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Зочлох үйлчилгээний төрөлжсөн сургалт”-ыг Дундговь аймагт хоёр дахь жилдээ үнэ төлбөргүй зохион байгуулж байна. Сургалт нь сарын 21-25-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун оролцож, сургалтад оролцогчдод амжилт хүсэн, аймаг орон нутгийн аялал жуулчлалын талаар танилцуулав.  

 

Тус  сургалтаар зочлох үйлчилгээний танилцуулга, эко аялал жуулчлалын үндэслэл ба харилцаа, хандлага, хөдөлмөр аюулгүй байдлын тухай, бариста, бартендэрийн соёл зэрэг сургалтууд болон мэргэжлийн ур чадварыг үзүүлэх сургалтыг оролцогчдод танилцуулжээ.  

 

Сургалтад хамрагдсан иргэд мэргэшсэн чиглэлийн сертификаттай төгсөх бөгөөд орон нутгийн аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллангаа явуулж буй амралт жуулчны бааз, тур оператор компаниудад ажиллах боломжтой болж шаардлагатай хүний нөөцийн жагсаалтад бүртгэгдэх аж.

 

НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас 2020 оны дэлхийн аялал зуучлалын өдрийг  “Аялал жуулчлал ба хөдөө орон нутгийн хөгжил” уриан дор зарласан. Энэ удаагийн зочлох үйлчилгээний төрөлжсөн сургалтыг ч энэхүү уриан дор зохион байгуулж байгаа юм байна.  

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа