Монгол орны өнцөг булан бүрд сурч боловсорч байгаа хүүхэд багачуудыг ундны цэвэр усаар хангах зорилгоор Мобиком Корпораци ХХК-аас “Хүүхэд бүрд цэвэр ус” нийгмийн хариуцлагын төслийг хэрэгжүүлж байгаа юм. Тус төслийн хүрээнд Дундговь аймгийн Сайнцагаан сумын ерөнхий боловсролын “Говийн ирээдүй” цогцолбор сургууль, “Цэгц билиг” математикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургууль, “Мандал” сургуулийн багш ажилчид, сурагч багачуудад стандартын чанар, шаардлагад нийцсэн ус цэвэршүүлэгч төхөөрөмжийг хүлээлгэн өгчээ.
Хүүхэд бүрд цэвэр ус төсөлд өөрийн хувь нэмрээ оруулж, “Хайр түгээе” карт худалдан авсан Дундговь аймгийн хэрэглэгч, харилцагчдадаа болон уг төслийг дэмжиж Мобикомын бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчдэд санал болгон ажилласан гэрээт борлуулагчид, Агентууддаа Мокикомын Дундговь аймаг дахь салбарын хамт олноос талархал илэрхийллээ.